ШҮҮХИЙН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн хамт олны төлөөлөл Ахмадын баярын өдрийг тохиолдуулан шүүхийн байгууллагад уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэж, хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, шударга ёсыг тогтоох их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн, гавьяаныхаа амралтад байгаа болон одоо тус шүүхэд ажиллаж буй ахмад шүүгч, ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек хамт олноо төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж, шүүхийн байгууллагад он удаан жил хөдөлмөрлөсөн ахмадуудын сургаалыг сонсож, халуун яриа өрнүүлсний дараа ахмад шүүгч Т.Байгонак Монголын Шүүхийн ахмадуудын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр, ахмад ажилтан Р.Жавзан мөн холбооны “Ахмад ажилтан” тэмдгээр тус тус шагнуулсныг тус холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын тэргүүн ахмад шүүгч Р.Асхабыл гардуулж өгсөн байна.
Азай буурал ахмадууддаа баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН