АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны байгууллагын Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн захиргааны ажилтнуудын дунд "Ажил мэргэжлийн уралдаан" зарлаж, ажлын удирдамж, чиглэлийг танилцууллаа. Ажил мэргэжлийн уралдааныг 2021 оны 10 сарын эхний 2 Долоо хоногийн хугацаанд зохион байгуулахаар ажлын төлөвлөгөөг баталлаа. Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон бусад шүүхийн захиргааны ажилтнууд дээрх хугацаанд албан тушаалын тодорхойлолтын хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлын ур чадвар, мэдлэгээ дээшлүүлэн, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх нь ажил мэргэжлийн уралдааны зорилго бөгөөд тухайн сардаа багтаан дүгнэх юм.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР