"МОНГОЛ БИЧИГТЭН БОЛЦГООЁ" ХӨТӨЛБӨР ЯВАГДАЖ БАЙНА

 

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны байгууллагын Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын Монгол бичиг хэрэглэх мэдлэг, ур чадварыг өсгөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Монгол бичигтэн болцгооё" хөтөлбөрийг 2021 оны эхнээс хэрэгжүүлж байгаа бөгөөд 2021.09.27-ны өдөр хөтөлбөрийн явц, үр дүнг хэлэлцэж, 2021 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл "Монгол бичгээр зөв сайхан бичих ур чадвараа өсгөе" сэдэвт аян зарлаж, дүгнэхээр Ажлын хэсгээс оруулсан саналыг дэмжиж, аяныг зохион байгуулах, дүгнэх Ажлын Удирдамжийг баталлаа.

 

 

 

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР