Ажил хүлээлцүүлэв
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга Л.Наянтайг тус шүүхийн тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн тамгын газрын даргаар томилсонтой холбогдуулан тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон П.Энхмаад ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр цахимаар хүлээлцүүлэн тамга, тэмдгийг гардуулан цаашдынх нь ажилд амжилт хүслээ.
ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР