НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГ АНХ УДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын эзэмшлийн соната 7 маркын автомашиныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 208 дугаар тогтоолоор Нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийн дагуу Нээлттэй дуудлага худалдааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу Монголын мэдээ сонин болон шүүхийн цахим хуудсанд байршуулан олон нийтэд нээлттэй зарыг түгээсэн.
Нээлттэй дуудлага худалдааг Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг баримтлан Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөлөгчтэй хамтран 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллав.
Дуудлага худалдаагаар соната 7 автомашиныг худалдаалах тогтоосон доод үнээс 3 дахин өндөр үнээр авах иргэнтэй 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулж түлхүүрийг гардуулж өгөв.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР