ҮЕНЧ, БУЛГАН СУМАНД АЖИЛЛАВ
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймгийн зарим сумдад ажиллаж байна. 2021.09.22-09.23-ны өдрүүдэд Үенч, Булган сумдад ажиллаж, шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг хүргэж, эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүх, эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим систем, нэхэмжлэл, гомдол, хэрэг материал хуваарилах нэгдсэн системийн онцлог, шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон журмын дагуу шүүгчид нэхэмжлэл, хэрэг материал хуваарилагдаж буй байдал, шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлах хууль эрх зүйн зохицуулалт, шүүх хуралдааны явцыг мэдээлэх live системээс мэдээлэл авах боломж, shuukh.mn цахим сайтын талаар тус тус дэлгэрэнгүй танилцуулж, шүүхийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр олон нийтэд сурталчилж буй ажлын цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлээрх ажлын үр дүнг хэлэлцэж, санал солилцон ярилцлаа. Иргэдэд хууль, шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны талаар цаашид анхаарч, хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэж, ажлын төлөвлөгөөнд тусгалаа.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР