СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

 

       Шүүхийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг шүүхийн Тамгын газраас зохион байгуулж байна. Ховд аймгийн зарим сумдад шүүхийн Тамгын газраас Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар Зөвлөлтэй хамтран, 2021 онд аймгийн нийт сумдын дунд "Хууль, шүүхийн үйл ажиллагааг өөрийн сумандаа цахим болон бусад хэлбэрээр хамгийн сайн сурталчилсан сум, баг, төрийн албан хаагч"-ийг шалгаруулах ажлын явц, үр дүнг танилцаж, "Сумын хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах баг"-ийн ажлыг үзэж, танилцан, арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байна.

 

 

     Манхан, Зэрэг, Цэцэг сумдад 2021.09.20-09.21-ны өдрүүдэд ажиллаж, шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг сумын иргэдэд хүргэн, сумын удирдлагуудтай шүүх-орон нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, шүүхийн цахим системийг танилцуулан ажиллаж байна.

 

 

 

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР