ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЦАР ХҮРЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭВ
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин, сайт, цахим сүлжээ ашиглан олон нийтэд хүргэх ажлын цар хүрээг нэмэгдүүлэх ажлын зохион байгуулалт, үр дүнг хэлэлцэв. Шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан "Шүүхээс Олон Нийттэй харилцах ажлыг зохион байгуулах менежментийн баг"-аас энэ чиглэлээрхи ажлын үр дүнд 2021.09.01-ны байдлаар мониторинг хийсэн хяналт-шинжилгээний дүнг танилцуулж, санал зөвлөмж гаргасныг дэмжиж, 2021 оны 3, 4 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөнд тусган ажиллахаар болов.
Олон нийтэд цахим хэлбэрээр шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, хүргэх ажлын цар хүрээг өргөжүүлэх ажлын зохион байгуулалтыг хийж, хийгдэх ажлын дарааллыг баталлаа.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР