ШҮҮГЧИЙН ТУСЛАХ АЖИЛТАН НАРЫН АЖЛЫН ЯВЦ, ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭВ
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын байгууллагын Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүгчийн туслах ажилтан нарын Ажлын байрны бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд Шүүхийн Тамгын газраас Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах нартай санал солилцож, санал хүсэлтийг сонсож, ажиллах орчин нөхцөлтэй холбоотой зарим асуудлыг шийдвэрлэж, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудал, хугацаа хэтэрсэн хэргийн шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга хэмжээний үр дүнг хэлэлцэв.
Мөн шүүхийн шинжилгээтэй холбоотой анхаарах асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах саналаа журмаар хүргүүлэхээр тогтож, шүүхийн захиргааны ажилтны нийгмийн асуудлын талаар авч буй арга хэмжээний талаар ажил хэрэгч уулзалтыг 2021.09.17-ны өдөр зохион байгууллаа.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР