ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО

 

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн санхүү аж ахуйн нөхцлийг сайжруулах, шүүгч, ажилтнуудын тавтай тухлаг орчин нөхцлийг бүрдүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд 2021 онд шүүхийн байгууллага өөрийн эзэмшлийн Өргөө Цагаан Гэртэй боллоо.   

 

   

     Намрын дунд сарын билэгт сайн амралтын өдрөөр Өргөө гэрээ тааруулж, дээвэр туургыг эсгэх, эмжээрлэх, ширээслэх ажлыг шүүхийн Тамгын газраас зохион байгууллаа.        

 

 

    Гэрийн санхүүжилтийг шүүхийн Тамгын газраас төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран сургалт, судалгаа хийх, орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах болон шүүхийн хамт олны халуун сэтгэлийн дэмжлэгээр босгож, санхүү аж ахуйгаа арвижууллаа.

 

 

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР