ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН БАЯРЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО
Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс Цагдаагийн байгууллага үүсч, хөгжсөний түүхт 100 жилийн баярын хурлыг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр цахимаар хийлээ.
Тус хуралд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд, Иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Л.Энхбилэг, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын дарга Ж.Лхамрагчаа нар урилгаар оролцож тус цагдаагийн хэлтсийн хамт олонд баяр хүргэлээ.
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн хамт олноос Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст дурсгалын зүйл гардуулж, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн 2 алба хаагчид Монголын залуучуудын холбооны “Цэргийн алдар” цол тэмдэг гардуулав.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР