Иргэдийн төлөөлөгчид зориулсан сургалт,
сурталчилгааны талаар хийгдсэн ажлын тайлан
2021.07.30 Улаанбаатар хот
2021 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор Баянгол дүүргээс 1741 иргэн, Хан-Уул дүүргээс 945 иргэн, Сонгинохайрхан дүүргээс 1038 иргэн нийт 3724 иргэн сонгогдсон байна.
2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 35, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 25 бүрэлдэхүүнтэй хурал зарлагдсанаас 25, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 65 бүрэлдэхүүнтэй хурал зарлагдснаар нийт 125 иргэнийг Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн нэгдсэн системээс сонгон шүүх хуралд оролцуулсан байна.
Шүүх хуралдаанд оролцсон 125 иргэдийн төлөөлөгчид нийт 6.903.500 төгрөгийн хөлс урамшууллыг олгов.
Шүүхийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2, 65.3-т "...Тамгын газар иргэдийн төлөөлөгчийг гарын авлагаар хангана”, “Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг иргэдэд ухуулан таниулах ажлыг ...Тамгын газар хариуцан ажиллана” гэж заасны дагуу тус шүүхийн тамгын газар нь шинэ коронавирус /COVID-19/ халдварт өвчинтэй тэнцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан 2021 онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэдэд зориулж “Уриалга” бүхий видео гарын авлага, шторк бэлтгэн компакт дискэнд буулган Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 30 Засаг даргын тамгын газарт хүргүүлж хамтран ажиллалаа.
Мөн шүүх хуралдаанд оролцохоор сонгон шалгарсан иргэдийн төлөөлөгчид зориулсан гарын авлага, ил захидал бэлтгэж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан иргэдийн төлөөлөгчийн гарын авлагын хамт Баянгол дүүргийн 1-20 дугаар хорооны 600 иргэн, Хан-Уул дүүргийн 1-20 дугаар хорооны 600 иргэн, Сонгинохайрхан дүүргийн 1-20 дугаар хорооны 600 иргэн нийт 1800 иргэнд гэрийн хаягаар хүргүүлэв.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР