Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх нь шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 05, 08-ны өдрүүдэд  Хэнтий аймгийн  Баянмөнх, Дархан суманд  нүүдэллэн ажиллалаа.

Нүүдэллэн ажиллах үеэр тус сумын иргэд, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнуудад “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, “Цахим зөвлөх”-ийг хэрэглэх талаар мэдээлэл хийлээ.

 

 

Мөн энэ үеэр Баянмөх, Дархан сумын Засаг даргын тамгын газрын жижиг дунд бизнесийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангаас өргөдөл, 10 нэхэмжлэл хүлээн авч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны өргөдөл хүлээн авч шийдвэрлэх, өөрийн шүүхийн хийсэн “Иргэн таны явуулын хөтөч” гарын авлага, номыг сурталчлах, тараах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.