Шүүхийн хуучирсан байр, жижигхэн танхимд халдвараас хамгаалах боломж алга

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

iSee.mn Хууль

 

Цар тахлын үед шүүн таслах үйл ажиллагаа хэвийн явагдах боломж хомс байгаа талаар иргэдээс мэдээлэл их ирдэг. Төсвийн хомсдлоос үүдэж шүүхүүдийн байр хуучирч, актлагдснаас гадна шүүх хуралдааны танхим хамгийн томдоо арваадхан метр.кв талбайтай. Ийм байр, танхимд шүүх хуралдаан хийхэд коронавирусын халдвараас хамгаалах, хүн хоорондын зай барих боломж байхгүй.

Ийнхүү шүүн таслах үйл ажиллагаа хэвийн явах боломжгүй болсноос үүдэн шүүх хуралдаан товлогдсон өдрөөсөө байнга шахам хойшилдог болсон. Мөн шүүхийн байранд халдвар илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг нь шууд зогсоож 1-2 хоног ариутгал хийдэг.  Шүүхийн байгууллагаас коронавируст цар тахлын үед шүүхийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй байгаа гэдгийг учирлаж байна. Тухайлбал, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэг “Шүүхэд “Коронавирус” халдвар илэрсэнтохиолдолд Улсын Онцгой комиссын шуурхай штаб, Баянгол, Хан-Уул дүүргийн шуурхай штабын зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч, тусгай горимд шилжин ажиллаж байгаа хэдий ч шүүхийн үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явуулахад саад учирч байна. Коронавирусийн халдвар ихэсвэл Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэр, зөвлөмжийг баримталж ажиллахаас өөр аргагүйд хүрээд байна. Үүний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрч, шүүн таслах ажиллагаа хэвийн явагдахад учир дутагдалтай байгаа” гэв.

Түүнчлэн шүүхийн байрны орчин, нөхцөл тун тааруу. Нийслэлд байгаа ихэнх шүүхийн байр ашиглалтын хугацаа дуусчихсан, шүүн таслах ажиллагаа явуулахад хүндрэлтэй гэсэн дүгнэлт гарсан. 

Тиймээс халдвар хамгааллын дэглэм мөрдөж хоёр метрын зай барих боломж байхгүй байгаа нь шүүхийн байгууллагын алба хаагчид болон шүүх хуралдаанд оролцож байгаа иргэдийг эрсдэлд оруулсаар байгаа аж. Тухайлбал, шүүх хуралдааны танхимд суух суудал хооронд 1.5-2 метрийн зай барих шаардлага үүсч байгаа. Гэтэл шүүх хуралдааны танхим хамгийн томдоо 10 м.кв талбайтай, багадаа 5 м.кв талбайтай байдаг гэнэ. Тиймээс хамгийн их эзэлхүүнтэй 10 м.кв танхимд зай барих ямар ч боломжгүй гэдгийг учирлаж байна. Тэр бүүхэл, шүүгч, шүүгдэгч хоёр зэрэгцэх шахам суугаад шүүх хуралдаанаа хийдгийг өмгөөлөгчид халаглан ярьдаг.

 

Шүүх хурлын танхим

Шүүх хуралдааны танхим

 

Зарим тохиолдолд олон оролцогчтой шүүх хуралдааныг зайнаас буюу тусгайлан бэлтгэсэн програм ашиглан явуулахдаа хэргийн оролцогчдыг шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга байгаа танхимаас өөр танхимд оруулан хурлыг зохион байгуулж байна. Мөн хөдөө орон нутгаас ирэх боломжгүй хэргийн оролцогчийг онлайнаар шүүх хуралдаанд оролцуулж байгаа аж.

Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нөхцөл байдал ийм байгаа бол Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  нөхцөл байдал бүр ч хүндхэн байгаа аж. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны гурван шүүх 1966 онд ашиглалтад орсон зориулалтын бус  байранд нэг дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шүүх хуралдааны танхим хүрэлцээгүй, зай талбай муутайгаас цар тахлын энэ үед шүүх хуралд оролцогчдын халдвар хамгааллын дэглэмийг сахиулах боломжгүй болж олон оролцогчтой хэргийн шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж байгаа аж. Харин зөрчил болон цагдан хорионы хурлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх үүднээс цахимаар зохион байгуулж байгаа гэдгийг тус шүүхийн Тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Уртнасан хэлж байна. Шүүхийн тамгын газраас халдвар хамгаалалтын дэглэм баримтлан шүүх хурлыг зохион байгуулах үүднээс боломжит зай талбайтай шүүхүүд болон их дээд сургуулиуд руу заал танхимаа ашиглуулах хүсэлт байнга явуулж байгаа ч халдварт өвчний эрсдэлээс сэргийлж, байгууллагууд заал танхимаа ашиглуулахаас татгалзсан хариу ирүүлсээр байгаа аж.

 

Шүүх хурлын танхим

Шүүх хуралдааны танхим

Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, албан хаагчдаас халдварын тохиолдол илэрсэн даруйд халдвар тархахаас урьдчилан сэргийлж, товлогдсон шүүх хуралдаануудыг хойшлуулан, улсын онцгой комиссын зөвлөмжийн дагуу шүүхийн байранд нэвтрэх хөдөлгөөнийг зогсоон ариутгал, халдваргүйжүүлэлт хийж шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, албан хаагчдыг шинжилгээнд хамруулж байна. Энэ хугацаанд шүүхэд ирж байгаа хүсэлт, өргөдөл, гомдлыг шүүхийн цахим хаягаар тогтмол хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байгаа гэв. Мөн хэргийн оролцогчдоос цар тахалтай холбоотой болон хуульд заасан бусад үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүд ирүүлдэг бөгөөд Шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хуульд заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулан ажилдаг. Тус шүүхийн хувьд хугацаа хэтэрсэн хэрэг одоогоор байхгүй байгаа гэдгийг хэлж байна. 

Түүнчлэн Урьдчилан хорих ангиас шүүх хуралдаанд оролцож байгаа иргэдийн халдвар хамгааллыг хэрхэн сахиулж байгаа нь олон нийтийн эргэлзээг төрүүлж байгаа. Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас шүүх хуралдаанд оролцохоор ирж байгаа иргэдийг тухайн ангид тусгаарлалтад орсон тохиолдолд шүүх хурлыг хойшлуулж байгаа аж. Харин халдварт өвчин тусаагүй иргэдийг тухайн шүүхийн түр саатуулах байранд хуяглан авч ирж шүүх хуралдаанд оролцуулж байгаа аж. Шүүхээс хорих анги руу халдвар тээх эрсдэл их учраас шүүх хуралд оролцоод буцаж очиж байгаа болон шинээр хоригдож байгаа хүмүүсээс тухайн хорих анги түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч шаардлагатай бол тусгаарлаж ажиглаж байгаа бөгөөд зарим тохиолдолд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан, таслан сэргийлэх арга хэмжээний шүүх хуралдааныг онлайнаар хийж байгаа гэх мэдээлэл өглөө.

Хэдийгээр цар тахлын үед хэвийн үйл ажиллгаагаа явуулах боломжгүй, хэн хэн нь ойлголцож ажиллахад амаргүй байгаа ч шүүн таслах ажиллагаа тасралтгүй явагдах ёстой учраас тусгай горимд  шилжиж ажиллаж байгаа гэв. Шүүхийн тамгын газраас товлогдсон шүүх хурлдаанууд ямар хувиараар, яаж ажиллаж байгаа талаарх “Мэдэгдэл”-ийг шүүхийн албан ёсны фэйсбүүк, “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар дамжуулан байршуулдаг байна. Өөрөөр хэлбэл тус мэдэгдэлд шүүхэд гаргаж буй нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг ямар журмаар авах, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад хүсэлтийг ямар журмаар хүлээн авахыг зааварчилж, холбогдох мэдээлэлийг оруулж байгаа аж. Мөн дээрх нөхцөл байдалтай уялдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн түр журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Гэсэн хэдий ч цар тахалтай холбоотойгоор товлогдсон шүүх хуралдаан хойшлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрч байгаа тохиолдол их гарч байна. Тиймээс шүүхээс аль болох оновчтой арга хэмжээг авч шүүх хуралдааныг хэргийн оролцогч техникийн нөхцөл, бололцоог бүрдүүлэн зайнаас zoom болон бусад програмаар дамжуулан шүүх хуралдаанд оролцож боломж бүрдүүлсэн гэнэ.

Цар тахлаас шалтгаалж шүүх хуралдааны 24.8 хувь нь хойшилсон

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа хэлэхдээ, Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас коронавирусийн халдвар илэрч шүүхийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон мэдэгдэл гаргаж байгаа нь тэг зогсолт хийж байгаа гэсэн үг биш юм. Шүүх хуралдааны танхимын багтаамж муу, халдвар хамгааллын дэглэм сахиулахад хүндэрлтэй нь үнэн. Эрүүгийн хэргийн хөдөлгөөний түр аргачлалын 5.3.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчийг биечлэн оролцуулах бөгөөд бусад оролцогч биечлэн оролцох хүсэлт гаргасан тохиолдолд тусгайлан тоноглосон өрөөнөөс дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцуулна.” гэж заасны дагуу зарим шүүхэд онлайн хурлын өрөө бэлтгэж хоёр өөр танхимаас шүүх хуралдааны явуулж байгаа. Заал хүрэлцэхгүй тохиолдолд гэрч хохирогчийг хамгаалах өрөөнд зарим оролцогч нарыг цахимаар оролцуулан шүүх хуралдааныг хэвийн тасралтгүй явуулах нөхцөл боломжоор нь хангаж ажиллаж байна. Нийслэл дэх шүүхүүдийн хувьд авч үзвэл 2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт 27543 шүүх хуралдаан товлосноос Ковид-19 цар тахлаас шалтгаалж 6840 шүүх хуралдаан буюу 24.8 хувь нь хойшилсон. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал, хэргийн оролцогч ковидоор өвчилсөн, шүүхийн байр тусгаарлалтад орсон гэх мэт цар тахалтай холбоотойгоор шүүх хуралдаан удаа дараа хойшилж шүүн таслах ажиллагаа хэвийн, тасралтгүй явуулахад саад учирснаар хэрэг хуулийн хугацаанд шийдэгдэхгүй асуудал гарч байна. Техникийн хувьд 2013 онд Монгол Улсын нийт шүүхийн хэмжээнд шилэн кабелийн нэгдсэн сувагтай болж онлайн сургалтын зориулалтаар тоног төхөөрөмж нийлүүлсэн ч одоо тухайн техникийн ашиглах хугацаа дуусаж эхнээсээ эвдэрч ашиглах боломжгүй болж байна. 2020 оноос төсвийн хүрээнд бид онлайнаар буюу зайнаас шүүх хуралдаан, сургалт, зөвлөгөөн хийх боломжтой тоног төхөөрөмж шат дараатай шүүхүүдэд нийлүүлж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар байгаа нөөц бололцоогоо ашиглаж Zoom программ ашиглан зарим шүүх хуралдааныг зайнаас буюу цахимаар явуулж байна гэв.

Энэ мэтчилэн цахим платформ ашиглан шүүхийн байгууллагаар үйлчлүүлэх боломж байгаа гэдгийг мэдэхгүй иргэд заавал өөрйн биеэр очиж шүүхийн байгууллагаас үйлчилгээ авах гэж ачаалал үүсгэсээр байна. Тэгвэл шүүхээр үйлчлүүлж буй иргэд заавал шүүхийн байранд биечлэн ирэх шаардлагагүй гэдгийг онцлож байна. Шүүхэд гаргаж буй нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг баталгаат шуудангаар, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад хүсэлтийг албаны имэйл хаягаар илгээж боломжтой гэнэ. Шүүхийн үйл ажиллагаа, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийн талаарх мэдээллийг шүүхүүдийн мэдээлэл лавлагааны ажилтанаас авч болно. Бусад шаардлагатай мэдээллийг харьяах шүүхийн байгууллагын цахим хуудас, фэйсбүүк, фэйж  хуудас”-д  хандан шаардлагатай бусад мэдээллийг авах боломжоор хангасан байна.

П.Батзаяа

Эх сурвалж: http://isee.mn/n/23537