Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” нь Шүүхийн хараат бус байдлыг хангах, хариуцлагатай, иргэн төвтэй шүүх тогтолцоо төлөвшүүлэхээр зорьж байна. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг баталгаажуулах, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 онд Шүүхийн сахилгын хороог үндсэн хууль болон бусад хуулиар тогтоон байгуулж, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл оногдуулах тогтолцоог бүрдүүллээ. Улмаар 2024 онд шүүхийн ил тод, хараат бус, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор, Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг баталж, Засгийн газраас 766.6 тэрбум төгрөгийг баталсан билээ. 2026 оноос гэр бүл, залуучуудын дагнасан шүүхийг байгуулахаар шийдвэрлэсэн нь гэр бүл, эмэгтэйчүүд болон насан хүрээгүй хүнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Шүүх тогтолцооны шинэчлэлд нийгмийн бүхий л талын оролцоо, хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлснээр иргэд, олон нийтэд шүүхийн үйлчилгээг нээлттэй, ил тод болгох ач холбогдолтой юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ