Германы Эссен хотын шүүхийн Ерөнхий шүүгч Карл-Хайнз Волески, Тамгын газрын дарга Катья Брухштайнар 2025 оны 10 дугаар сарын 13–17-нд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Тэд Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүд, мөн Архангай, Өвөрхангай аймгийн шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцаж, шүүхийн захиргаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт, ажлын онцлогийг судлав. Шүүхийн менежментийг сайжруулахтай холбоотойгоор хийсэн ажиглалт болон зөвлөмжөө Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцуулсан бөгөөд зөвлөмжийг 11-р сард хүргүүлэх дэлгэрэнгүй тайланд бүрэн тусгахаа зөвлөхүүд илэрхийлэв.

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

ГАДААД ХАРИДЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР