Шүүхийн ерөнхий зөвлөл “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д өөрчлөлт орууллаа.

Журмын 5.3.1.2-т “Салбар эрх зүйн чиглэлийг нийт нэр дэвшигчийн нэг төлөөлөл сугалаагаар тодорхойлно.” гэснийг “Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр хууль тайлбарлахаа 5.3.1.3, 5.3.1.4-т сонгосон салбар эрх зүйтэй давхцуулахгүйгээр сонгоно.” гэж, 5.3.1.3-т салбар эрх зүйн чиглэлээр дүн шинжилгээ хийхээ 5.3.1.2, 5.3.1.4-т сонгосон салбар эрх зүйтэй давхцуулахгүйгээр сонгоно.” гэж өөрчлөв.

Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны №31(1376) дугаарын 2713-р хуудаснаас үзнэ үү.

 

https://legalinfo.mn/mn/compilationdtl/002/17433767707372

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ