Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны хагас жилийн Шүүн таслах ажиллагааны мэдээ, Тамгын газрын үйл ажиллагааны тайлан танилцуулах хурал боллоо.

     Тайлангийн хуралд Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын мэргэжилтнүүд, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо. Тамгын газрын 2021 оны хагас жилийн тайлан, Шүүн таслах ажиллагааны мэдээг Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Мөнх-Эрдэнэ танилцуулав.

 

    

Танилцуулгын дараа Ерөнхий шүүгч Д.Батбаатар Тамгын газраас 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон шүүн таслах ажиллагааны талаар цаашид анхаарч ажиллавал зохих асуудлуудын талаар танилцуулсан бол шүүгч ажилтнуудын зүгээс Тамгын газрын үйл ажиллагааг хангалттай ажиллаж байгаа гэж дүгнэсэн юм.

 


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар