Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 87 дугаар зүйлийн 87.1.4 дэх хэсэгт "Шүүхийн Тамгын газрын ажлын тайланг тухайн шүүхэд танилцуулах" гэж заасны дагуу 2021 оны шүүхийн тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөний ажлын үр дүн, биелэлтийг танилцуулах ажлыг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Хуралдаанаар шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал, хүсэлтийг сонсож, ажлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар 2021 оны 2 дугаар хагас жилийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР