Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 12.3-т заасны дагуу Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар 2021 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцууллаа.
Энэ онд Шүүхийн Тамгын газраас дотооддоо болон гадагш чиглэсэн нийт 47 арга хэмжээг зохион байгуулахаар гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө оруулж батлуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 29 арга хэмжээг 100 хувьтай биелүүлж, үлдсэн ажил нь 70-90 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, олон нийтийн дунд зохион байгуулагдах ажил хойшлогдож байгаа юм. Тухайлбал, дотоодын сургалт зохион байгуулах, сумдад нүүдэллэн ажиллах, холбогдох байгууллагуудтай хамтарсан уулзалт ярилцлага, сургалт зохион байгуулах зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байсан боловч түр хугацаагаар хойшлогдоод байгааг Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхзориг шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж, зөвлөгөөнд оролцсон шүүгч нар төлөвлөгөөний биелэлтийг “хангалттай” гэж дүгнэлээ.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг