Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-д бүх шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс шалгаруулсан шийдвэрийг шүүгч, эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй хараат бус ажлын хэсэг шалгаруулж хамгийн өндөр үнэлгээ авсан шийдвэрүүдийг эмхэтгэдэг уламжлалтай. Уг бүтээлийн VI ботид нийтлүүлэхээр бүх шатны шүүхээс шалгаруулсан 256 шийдвэр (тогтоол, магадлал, шийдвэр)-ээс ажлын хэсэг 46 шийдвэрийг нь шилж эмхэтгэсэн бөгөөд үүнд Баян-Өлгий аймгийн анхан шатны шүүхүүдийн:

1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоол /Ерөнхий шүүгч А.Дауренбек/,

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0031 дугаартай шийдвэр /шүүгч М.Риза/ зэрэг нийт 2 шийдвэр /шийтгэх тогтоол шалгарч, нийтлэгджээ.

 

 

Урьд нь "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн 2020 онд хэвлэгдсэн V ботид тус аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 9 шийдвэр, 2019 онд хэвлэгдсэн IV ботид 7 шийдвэр, 2017 онд хэвлэгдсэн III ботид 6 шийдвэр, 2016 онд хэвлэгдсэн II ботид 5 шийдвэр, 2015 онд хэвлэгдсэн I ботид 8 шийдвэр, нийт 35 шийдвэр тус тус нийтлэгдэж байсан юм.

Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэлүүдтэй /зургаан боть/ http://www.judinstitute.mn/songomol/ энд дарж танилцана уу.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР