Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Ханнс зайделийн сангийн Эрх зүйн боловсрол академитай хамтран эрх зүйн хөгжил ба шүүгчийн хууль хэрэглээг дэмжих сургалтын хүрээнд шүүгч нарт зориулсан   “Иргэний эрх зүйн хэм хэмжээг арилжаа (худалдаа)-ны харилцаанд  тайлбарлан хэрэглэх онол, арга зүй”-н цахим сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж байна.

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Сургалтын зорилго нь шүүгчийн иргэний хууль хэрэглэх онол, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэж байна.

 

Сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор Ц.Давхарбаяр “Хууль тайлбарлан хэрэглэхтэй холбоотой онолын суурь асуудлууд”, “Хувийн эрх зүй дэх арилжааны эрх зүйн хэм хэмжээ, хэрэглээний онцлог” сэдвүүдээр,  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор Д.Янжинхорлоо “Иргэний эрх зүй дэх хууль тайлбарлан хэрэглэх онцлог” “Иргэний эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах онолын чиг хандлагууд тодорхой аргууд, тэдгээрийн хэрэглээ,  зарим шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх нь” сэдвүүдээр тус тус мэдээлэл өгч, сургалтыг удирдан явууллаа.

 

 

Сургалтанд Нийслэл, орон нутаг дахь иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 170 шүүгч оролцлоо.

 

Энэхүү сургалтын хөтөлбөрийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 109 дүгээр тушаалаар баталсан ба Монголын хуульчдын холбоогоор магадлан итгэмжилсэн тул шүүгчийн үргэлжилсэн сургалтын 1 багц цагийг хангах юм.   

 

Сургалтын гарын авлагыг боловсруулсан Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Д.Янжинхорлоо, Ц.Давхарбаяр нарт болон сургалтын агуулгыг шүүгчдийн хүртээл болгох бидний санаачилгыг хүлээн авч, дэмжсэн  ХБНГУ-ын Ханнс зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол академи”-ийн  хамт олонд талархал илэрхийлье.

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР