Иргэдийн төлөөлөгч нартай уулзалт, сургалт хийлээ
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т "Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох ач холбогдлыг иргэдэд ухуулан таниулах ажлыг ... тухайн шүүхийн тамгын газар хариуцан ажиллана” гэж заасны дагуу тус шүүхийн тамгын газраас Хархорин сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 5 иргэдийн төлөөлөгчид цар тахлын нөхцөл байдлаас улбаалан ганцаарчилсан хэлбэрээр сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд оролцсон иргэдийн төлөөлөгч нарт гарын авлага, боршур болон ил захидлыг тарааж ажилласан бөгөөд иргэдийн төлөөлөгчдөөс сонирхсон асуултанд хариулт өгсөн байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР