ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭЛЭЭ
Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар 55.2 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам"-ын 4.1, 4.9 дэх хэсэгт заасны дагуу Ховд аймаг дахь шүүхийн төрийн захиргааны албан хаагчдын 2021 оны эхний хагас жилийн Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдөр дүгнэлээ. Шүүхийн тамгын газрын төрийн үйлчилгээний албан хаагчийн ажлын үр дүнг холбогдох журмаар мөн дүгнэж, шүүхийн захиргааны нийт албан хаагчдад улиралын ажлын биелэлт, үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР