ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН АЖЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 87 дугаар зүйлийн 87.1.4 дэх хэсэгт "Шүүхийн Тамгын газрын ажлын тайланг тухайн шүүхэд танилцуулах" гэж заасныг үндэслэн, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны эхний хагас жилийн ажлын тайланг Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд танилцуулах ажлыг 2021 оны 06 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулж, шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал, хүсэлтийг сонсож, ажлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар 2021 оны 2 дугаар хагас жилийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөлөө.
Тус шүүхийн Тамгын газрын 2021 оны эхний хагас жилийн ажлын үр дүнг шүүхүүдийн зөвлөгөөнөөс сайшааж, ажлын амжилт хүслээ.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР