МАНХАН СУМАНД АЖИЛЛАВ
Шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг сумдад хүргэх ажлыг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас зохион байгуулж байна. Манхан суманд шүүхийн Тамгын газраас томилогдсон Ажлын хэсэг 2021.06.02-ны өдөр ажиллаж, сумдын удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэний төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийж, шүүхийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг хүргэж, санал солилцож, ярилцаж, ажиллав. Шүүхийн Тамгын газраас Аймгийн Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах Салбар зөвлөлтэй хамтран, цахим хэлбэрээр хууль, шүүхийн үйл ажиллагааг сумын ард иргэдэд сурталчлах ажлын үр дүн, зохион байгуулалт, цар хүрээ, ажлын уялдаа холбооны талаар хэлэлцэв. Энэ үеэр 2021 оны 4,5 дугаар сард Сумдын "Хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах багийг чадавхижуулах сургалт"-ыг ZOOM цахим хэлбэрээр 6 удаа зохион байгуулахад амжилттай оролцсон Манхан сумын төрийн албан хаагчдад "ЭРХ ЗҮЙН ТУСГАЙЛСАН СУРГАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ"-г гардуулан өглөө.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР