ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛСЭН

ЭРЭН СУРВАЛЖИЛЖ, АЛБАДАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ ШҮҮХИЙН ТОГТООЛ, ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

 

      Шүүхийн тамгын газрын 06 дугаар сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймаг дахь анхан шатны шүүхүүдээс Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн эрэн сурвалжилж, албадан ирүүлэх тухай шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

 

 

      2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймаг дахь анхан шатны шүүхүүдээс Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн эрэн сурвалжилж, албадан ирүүлэх тухай шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, илтгэх хуудсыг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүгч, ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд шүүгчийн туслах Б.Хишигжаргал танилцууллаа.

 

     

     Дээрх хяналт-шинжилгээ, үнэлгээгээр албадан ирүүлэх, эрэн сурвалжлах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүргүүлэх хугацаанд анхаарч ажиллах, Цагдаагийн газраас холбогдох мэдээ, мэдээллийг Шүүхийн тамгын газарт тогтмол ирүүлж байх зэрэг анхаарах асуудлуудыг тодорхойлж, илтгэх хуудсын хувийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт албан бичгээр хүргүүлж, ажил сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

 

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР