Суманд нүүдэллэн ажиллалаа
Шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяагаар ахлуулсан Эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгор, Шүүгчийн туслах Г.Буянжаргал, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, Жолооч М.Уламбадар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд нүүдэллэн ажиллалаа.
Суманд ажиллах хугацаанд хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн маргаан бүхий газарт үзлэг хийх, гэрч асуух, өргөдөл, нэхэмжлэл хүлээн авах ажиллагааг хийж, сум хөгжүүлэх сангийн болон малжуулах сангаас авсан зээлийн маргаантай асуудлыг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар