“Шүүхийн төрийн болон албаны нууц” сэдвээр сургалт зохион байгууллаа

 

     Шүүхийн төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг хадгалах, хамгаалах, түүнийг задруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Шүүхийн тамгын газрын нууц хамгаалах ажилтан, шүүгчийн туслах Н.Дагидандорж шүүхийн захиргааны үйлчилгээний ажилтнуудад “Монгол Улсын Шүүхийн төрийн болон албаны нууц” сэдвээр сургалт зохион байгууллаа.

 

 

     Сургалтаар Төрийн болон албаны нууцын тухай ойлголт, нууцын зэрэглэл, шүүхийн албаны нууцад хамаарах мэдээлэл, түүнтэй танилцах эрхийг хэрхэн олгох, хамгаалах зэрэг агуулгын хүрээнд мэдээлэл өгч, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцлаа.

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар