Ардын хувьсгалын “100 жил”, Дорнод аймаг байгуулагдсаны “90 жил”, Дорнод аймгийн шүүх байгуулагдсаны түүхт “90 жил”-ийн ойн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан шүүхийн захиргааны ажилтнуудыг аймаг орон нутгийн болон бусад шагналаар шагнагдсаныг гардуулан өглөө.

 

   

     “Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шүүгчийн туслах Ж.Уянгатөгс, О.Энхтуул, мэдээллийн технологийн мэргэжилтэн Э.Очир, “Чойбалсан хотын тэргүүний ажилтан”- цол тэмдгээр шүүгчийн туслах Ч.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг, Хэрлэн сумын засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр болон Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Солонго, сантехникч Г.Баттөр нар тус тус шагнагдсан юм.

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР