Ардын хувьсгалын “100 жил”, Дорнод аймаг байгуулагдсаны “90 жил”, аймгийн шүүх байгуулагдсаны түүхт “90 жил”-ийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 136 дугаар зарлигаар “Монгол Улсын Гавъяат хуульч” цолоор шагнагдсан ахмад шүүгч Т.Энхтуяаг угтан авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа. Уг ажиллагаанд тус шүүхийн шүүгч, ажилтнууд аймаг, орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Мөн өдөр Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 сарын 14-ний өдрийн 94 дүгээр зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсаныг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Наранбаяр хамт олны өмнө гардуулан өгч баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР