Шүүгч, ажилтнууд Алдарт эх одонгоор шагнагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийн ээжүүдэд “Алдарт эх” одон гардуулсан бөгөөд Багануур дүүргийн 80 ээж эрхэм хүндтэй энэхүү шагналыг гардсан байна. Тэдний дотор Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа, архив бичиг хэргийн эрхлэгч А.Алтантуяа нар багтлаа.
Шүүхийн хамт олон алдарт эхчүүдийнхээ баяр хөөрийг хамтдаа хуваалцаж, хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.
Ийнхүү Багануур дүүргийн Шүүхийн хамт олон “Алдарт эх” одонтой 5 ээжтэй болж байгаа бөгөөд байгууллагын дэргэдэх Хүүхдийн зөвлөлд бүртгэлтэй хүүхдийн тоо 67 болж өргөжсөн байна.
Монголын үрс маш олон болтугай.
Багануур дүүргийн шүүхийн тамгын газар