Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд тус шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 64 дүгээр тушаалаар батлагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэсгийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар ахалж,

      Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд: Шүүхийн Захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн,

- Хяналт- шалгалт, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Б.Мөнхбат,

- Мэдээллийн технологи хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа,

-Программ хангамж хариуцсан референт Г.Мөнхбаяр,

-Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Б.Батцэцэг,

-Санхүүгийн болон дотоод хяналт, шалгалт хариуцсан референт Ж.Онон

-Шүүхийн захиргааны хяналт, шалгалт хариуцсан референт Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаа.

Уг хяналт шалгалтыг “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 3 дахь хэсэгт заасан

  1. Шүүхийн захиргаа удирдлага,
  2. Шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах,
  3. Шүүхийн хүний нөөцийг удирдах,
  4. Дотоод аудит, шүүхийн нээлттэй байдлыг хангах,
  5. Олон нийттэй харилцах гэсэн 5 үндсэн чиглэлээр хяналт-шинжилгээ хийсэн юм.

 

   

       Дээр дурдсан 5 чиглэлийн дүнгийн хурлыг ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газрын дарга, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, захиргааны ажилтнуудад танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх, сайжруулах асуудлын талаарх холбогдох зөвлөмжийг танилцуулж тус шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг “хэвийн” гэж дүгнэлээ.

 

 

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар