Гадна орчинд цэвэрлэгээ хийж, мод тарив

 

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны "Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай" 63 дугаар зарлигийн хүрээнд тус шүүхийн  шүүгч, ажилтнууд нэгдэж, сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн багахан хувь нэмрийг оруулж, шүүхийн байрны гадна талбайд мод шинээр тарьж, өмнө жилүүдэд тарьсан моддын хөрсийг сайжруулан, усалгаа хийж, шүүхийн байрны орчмын 50 метр газрыг цэвэрлэж, хогийг хогийн цэгт хүргэж, гадна талбай, явган хүний замыг ариутган халдваргүйжүүллээ.

 

     Мөн холбоо 2 дугаар багт байрлах замын хажуу талын талбайг цэвэрлэн зүлэгжүүлж, мод тарьлаа.

 

  

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газар