Дотоодын сургалт зохион байгууллаа
Тус шүүхийн дотоодын сургалтын төлөвлөгөөний дагуу ээлжит сургалтыг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгчийн туслах Л.Хэрлэнтуяа нар шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нарт “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа” сэдвээр зохион байгууллаа.
Мөн хэрэг, нэхэмжлэл хүлээн авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны талаар анхаарах зарим асуудлын талаар ярилцаж зөвлөмж өгсөн байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газар