ХУУЛЬЧДЫН “ПРОБОНО” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

     Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх нь Бор-Өндөр сумын ГХУСАЗ салбар зөвлөлтэй хамтран Хуульчдын “Пробоно” өдөрлөгийг 2021 оны 05 дугаар сарын 1-ний өдөр “Иргэний танхим”-д зохин байгууллаа.

      Дээрх өдөрлөгт Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх, Прокурорын газар, Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч,  нотариатч нар оролцсон ба иргэдэд цахимаар, утсаар зөвөлгөө өгч, мөн “Live”-аар шууд иргэдтэй холбогдон үнэ төлбөргүйгээр хууль, эрх зүйн зөвөлгөө мэдээллийг өгч ажиллалаа.  

Иргэдээс ирүүлсэн асуулт, санал хүсэлтэнд холбогдох байгууллагын хүмүүс зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан ба шууд нэвтрүүлэгт 500 гаруй хүн холбогдож 51 иргэний асуусан асуултад хариулт өгч, нийтдээ 100 гаруй иргэнд цахимаар болон утсаар зөвөлгөө мэдээлэл өгч ажиллалаа.

 

 

  

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газар