Ерөнхий шүүгч Э.Золбадрах “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрахыг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасныг өнөөдөр /2021.06.04/ Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд гардуулан өглөө.
Шүүх эрх мэдлийн байгууллагад олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай, бүтээмжтэй, хариуцлагатай хүргэхэд нөр их хөдөлмөрөө зориулан ажиллаж, төрийн дээд медалиар шагнуулсан Ерөнхий шүүгч Э.Золбадрахад хамт олны зүгээс халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар