Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа

 

     Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2021 оны 05 сарын 27, 28-ны өдрүүдэд Баянхонгор аймаг дахь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч нарт цахим /zoom/  хэлбэрээр сургалтыг зохион байгууллаа.

 

    Сургалтыг Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал нээж шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт үг хэлэв.  Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Энхбат, Шүүгчийн туслах Б.Чулуунчимэг нар Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сонгон шалгаруулах журам, хөлс, эрх үүргийн талаар сургалтыг хийсэн ба Баянхонгор аймгийн 19 сумын 50 иргэдийн төлөөлөгч, 19 эрх зүйн ажилтан, нийт 69 хүн тус сургалтад хамрагдлаа.

 

 

 

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР