Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдлаа
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Эрдэнэ-Очирын Болормааг төрийн байгууллагад олон жил үр бүтээл, хичээл зүтгэлтэй ажилласан хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр зарлигаар "Хөдөлмөрийн хүндэт медаль”-иаршагнагдлаа. Шагналыг тус шүүхийн Тамгын газрын дарга Л.Ганбаатар 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хамт олны өмнө гардуулан баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар