ШҮҮХИЙН БАРИЛГА, ОРЧМЫН ГАЗАРТ АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙГДЛЭЭ

 

     Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын газраас Коронавирус /COVID-19/-ын халдварын тархалт дэгдэлтээс сэргийлэх зорилгоор 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхийн барилгын бүх өрөө тасалгаанууд, шүүх хуралдааны танхимууд болон гаднах орчин, талбайд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн холбогдох ажилтнуудаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэлээ.

     Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч нараас албан байгууллагад халдваргүйжүүлэлт хийсний дараах зөвлөмжийг сайтаар танилцуулж, цаашид хэрэгжүүлж ажиллахыг зөвлөв.

 

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР