Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор Сэлэнгэ аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчинг “Шударга ёсны элч” тэмдгээр, Хууль зүйн яамнаас Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа, тус шүүхийн Тамгын газрын дарга М.Нямсүрэн нарыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнасныг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гардуулан өгөв.
Шагнал авсан нийт шүүгч, ажилтанд халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газар