Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, үнэлгээ хийлээ
Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 01 дүгээр улирлын эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хяналт шалгалт, үнэлгээ хийлээ.
Хяналт шалгалтаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон холбогдох дүрэм журмын хэрэгжилт, 2021 оны 1 дүгээр улиралд иргэдээс Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийн шийдвэрлэлт, талуудын эвлэрсэн байдал, үүнээс гэр бүлийн маргааныг шийдвэрлэсэн байдалд тус тус хяналт шинжилгээ, судалгаа хийж, цаашид анхаарах асуудал, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж өгч, хяналт шинжилгээний тайланг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж танилцуулахаар тогтов.
Тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч нь 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар 249 өргөдөл хүлээн авснаас 28 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 30 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 132 өргөдлийг шийдвэрлэж, 59 өргөдлийн үлдэгдэлтэй бөгөөд үүнийг 2020 оны 1 дүгээр улиралтай харьцуулахад ажлын ачаалал нь 21,9 хувиар өссөн дүнтэй байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР