Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны хүрээнд тус аймаг дахь Гэр  бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрх хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагч Х.Гэрэлмаа, Хүүхэд хамгаалалын мэргэжилтэн Ч.Даваасүрэн, Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн Ц.Болормаа нартай уулзалт зохион байгууллаа.

 

     

     Уулзалтаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гэр бүлийн холбогдолтой маргаанд шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, нэгдсэн үр дүнд хүрэв.

 

 

Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар