Төрийн байгууллагад олон жил үр бүтээл, хичээл зүтгэлтэй ажилласан хөдөлмөрийг үнэлж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээг “Шударга ёсны элч” тэмдэг, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Түвшинбаярыг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”, үйлчлэгч Б.Мөнгөнцэцэгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Өргөмжлөл” шагналаар тус тус шагнасныг 2021.04.12-ны өдөр гардуулан өгч цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүслээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар