“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнууллаа

 

     Хууль, шүүх эрх мэдлийн салбарт олон жил, үр бүтээлтэй ажиллаж байгааг нь үнэлж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/30 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа нарыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасныг Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, Шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин нар хамт олны өмнө гардуулж, баяр хүргэлээ.

 

  

 

   Шагнал авсан шүүгч нарт ажлын өндөр амжилт хүсье.

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар