ШҮҮГЧ, АЖИЛТНУУД “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДЛАА.
Монгол улсын хэмжээнд “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинжуулалт, дархлаажуулалтын үйл ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулан орон нутгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагад хандаж, шүүгч, шүүхийн захиргааны нийт албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах ажлыг халдвар хамгааллын дэглэмийн дагуу шуурхай зохион байгуулж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/313 тоот албан бичгээр чиглэл болгосон.
Үүний дагуу тус Шүүхийн тамгын газраас шүүгч, ажилтнуудын өөрсдийн саналыг харгалзан “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг зохион байгууллаа.
Тус аймагт 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 26 цэгт вакцинжуулах үйл ажиллагаа эхэлсэн ба 22 шүүгч, ажилтан 2021 оны 04 дүгээр сарын 08, 10-ны өдрүүдэд тус тус вакцинжуулалтад хамрагдлаа.
Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар