ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨЛӨӨС УХААЛАГ ДЭЛГЭЦИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

 

     Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар нь Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудаа 2020 онд ажлын үзүүлэлтээрээ манлайлан ажиллаа.

 

   

      Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга П.Нарантуяа, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга А.Булбул нар иргэдэд хууль сурталчлах, дүүргийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахад чиглэсэн олон талт цахим сургалт зохион байгуулахад ашиглагдах “PCI7 ALL IN ONE” маркийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн Тамгын газарт 2021 оны 04 сарын 01-ний өдөр хүлээлгэн өглөө.

 

 

      Тус “PCI7 ALL IN ONE” маркийн иж бүрэн тоног төхөөрөмж нь онлайн хурал хийх, сургалт зохион байгуулах, цахим шүүх хуралдаанд оролцох болон зохион байгуулахад зориулагдсан төхөөрөмж юм.

 

 

 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар