Шүүхээр  үйлчлүүлж буй иргэдийг “COVID бүртгэл хяналтын

 системд” бүртгэн нэвтрүүлж байна  

 

     Шүүхээр үйлчлүүлж буй иргэд болон шүүхийн ажилтнуудыг бүртгэл хяналтын системд бүртгэн нэвтрүүлж байна.

 

   

     Аймгийн онцгой комиссоос бүртгэл хяналтын системийг Улиастай сумын төрийн байгууллага, аж ахуй нэгжид нэвтрүүлж эхлээд байна.

 

   

     Тус системийг нэвтрүүлснээр иргэдийн хөдөлгөөнийг хянах, дэглэм зөрчсөн иргэдийг илрүүлэх, сэжигтэй тохиолдол гарсан үед ойрын хавьтлуудыг тодорхойлох, явсан маршрутыг тогтоох, онцгой комиссын мэдээ, тайланг нэгдсэн байдлаар гаргах, бүртгэл мэдээллийг хялбаршуулах зэрэг ач холбогдолтой юм.

 

 

Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газар