Дорнод аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойг угтаж тус шүүхийн тамгын газрын дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “ХАЙРЛАЯ ХАМГААЛЪЯ” аяны хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудын дунд зохион байгуулагдсан “Хүчирхийллийн эсрэг асаах таны гэрэл” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тус уралдаанд нийт шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон бөгөөд 1-р байранд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн, 2-р байранд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ж.Уянгатөгс, 3-р байранд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар