Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд вакцинд хамрагдлаа
Өнөөдөр буюу 2021.04.04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны нийт 19 ажилтан Коронавирус (covid-19)-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдлаа. Вакцины 2 дахь тунг 5 дугаар сарын 2-нд хийлгэнэ.
2 дахь тунг хийлгэж байж дархлаа тогтох тул эхний тунгаа хийлгэсэн шүүгч, ажилтнууд болон нийт иргэддээ хандан маскаа зүүж, гараа угаах, хүн хоорондын зайг баримтлахыг уриалж байна.
Хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэсэн Аймгийн онцгой комисст талархлаа илэрхийлье.
Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар